Гэтлэл 13:18-22

Гэтлэл 13:18-22 АБ2013

Харин Бурхан ард түмнийг цөлийн замаар тойруулан Улаан тэнгис уруу удирдав. Израилийн хөвгүүд Египет газраас байлдааны бэлтгэлтэй гарлаа. Мосе харин Иосефын ясыг авчээ. Учир нь Иосеф Израилийн хөвгүүдээр хатуу тангараглуулаад, “Бурхан заавал та нарт санаа тавина. Та нар миний ясыг өөрсдийн хамт эндээс авч яваарай” гэсэн юм. Тэд Суккотоос хөдөлж, цөлийн захад байх Етамд буудаллав. ЭЗЭН тэдний замыг заахаар өдөр нь үүлэн баганаар байж, тэднийг гэрэлтүүлэхээр шөнө нь галан баганаар байж, тэднийг өдөр ч, шөнө ч явж болохоор тэдний өмнө явж байлаа. Өдөр нь үүлэн багана, шөнө нь галан багана ард түмний өмнөөс холдсонгүй.