Гэтлэл 10:21-23

Гэтлэл 10:21-23 АБ2013

ЭЗЭН, Мосед —Египетийн газар дээгүүр харанхуй нөмрөхийн тулд гараа тэнгэр өөд сунга гэж айлдав. Мосе гараа тэнгэр өөд сунгахад Египетийн бүх нутагт гурван өдрийн турш түнэр харанхуй болов. Гурван өдрийн турш тэд нэг нэгнийгээ харсангүй, хэн ч байрнаасаа боссонгүй. Харин Израилийн хамаг хөвгүүдийн амьдарч байгаа газар гэрэлтэй байв.

Video for Гэтлэл 10:21-23