Гэтлэл 1:8-14

Гэтлэл 1:8-14 АБ2013

Иосефыг мэдэхгүй шинэ хаан Египетэд гарч иржээ. Тэрээр ард түмэндээ —Үзэгтүн! Израилийн хөвгүүдийн ард түмэн биднээс олон бас хүчтэй боллоо. Тэдэнд нарийн ухаанаар хандацгаая. Тэгэхгүй бол тэд олширч, дайн гарах үед биднийг үзэн яддаг хүмүүстэй нийлэн бидний эсрэг байлдаж энэ газраас гарах болно гэв. Ингээд тэднийг хүнд хүчир ажлаар туйлдуулахын тулд тэдний дээр ажил хянагчдыг тавив. Тэд Фараонд зориулж Питом, Рамесес гэдэг агуулах хотуудыг барилаа. Гэвч тэднийг хэдийчинээ зовоох тусам тэд төдийчинээ олширч, улам бүр тархлаа. Тиймээс египетчүүд Израилийн хөвгүүдээс болж айдаст автав. Египетчүүд Израилийн хөвгүүдийг ажилд албадан шахав. Тэднийг албадан шахсан хүнд хүчир ажлууд болох шавар зуурах, тоосго цохих мөн хээрийн янз бүрийн ажлаар тэдний амьдралыг египетчүүд гашуун зовлонтой болгов.

Video for Гэтлэл 1:8-14