Естер 9:13-19

Естер 9:13-19 АБ2013

Тэгэхэд Естер —Хэрэв хаан үүнийг таалбал, өнөөдрийн зарлиг ёсоор маргааш ч мөн үйлдэхийг Сусад буй иудейчүүдэд зөвшөөрөг. Мөн Хаманы арван хөвгүүнийг ч дүүжлүүрт дүүжлэг гэж хэлэв. Хаан тийнхүү үйлдэг гэж зарлиг болж, зарлиг нь Сусад гарч, Хаманы арван хөвгүүнийг дүүжлэв. Сусад буй иудейчүүд Адар сарын мөн арван дөрөвний өдөр цуглацгаан Сусад гурван зуун хүнийг алсан боловч эд олзонд гар хүрсэнгүй. Мөн хааны аймгуудад буй бусад иудейчүүд амиа хамгаалан дайснуудаасаа ангижрахын тулд цуглаж, өстнүүдээсээ далан таван мянгыг алав. Гэвч тэд олзонд гар хүрсэнгүй. Энэ нь Адар сарын арван гуравны өдөр бөгөөд арван дөрөвний өдөр нь тэд амарч, энэ өдрийг найр наадам, баярын өдөр болгов. Харин Сусад буй иудейчүүд тэр сарын арван гуравны болон арван дөрөвний өдөр цугларч, арван тавны өдөр нь амарцгаан энэ өдрийг найр наадам, баярын өдөр болгов. Тиймээс бэхлэлтгүй хотуудад амьдрагч хөдөө нутгийн иудейчүүд Адар сарын арван дөрөвний өдрийг баясал, найр наадмаар өнгөрүүлж, бие биендээ идээний хувийг илгээх баярын өдөр болгодог.

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна