Естер 8:11-17

Естер 8:11-17 АБ2013

Эдгээртээ хаан, хот бүрд буй иудейчүүдийг цуглан амиа хамгаалах мөн өөрсөд уруу нь довтлох аль ч ард түмэн, аймгийн хүчит хүмүүсийг байтугай, тэдний хүүхэд багачууд, эхнэрүүдийг устгах, алах, хүйс тэмтрэх мөн тэднээс олзыг тонон дээрэмдэх эрхийг Ахашверош хааны бүх аймагт нэг өдөр буюу арван хоёрдугаар сарын (Адар сарын) арван гурав дахь өдөрт олгов. Зарлигийн хуулбарыг аймаг бүрд хууль болгон өгч, иудейчүүдийг дайснуудаасаа өшөө авахад бэлэн байлгахын тулд бүх ард түмэнд тунхаглав. Хааны зарлигаар дайчлагдсан зарлагууд яаравчлан хааны хурдан хүлгүүдийг унаж гарцгаав. Суса цайзад ч зарлиг тунхаглагдав. Мордехаи, хааны хөх цагаан хосолсон дээл, том алтан титэмтэй, нарийн маалинган нил ягаан нөмрөгтэй, хааны дэргэдээс гарч ирэхэд Суса хот хашхиралдан баясав. Иудейчүүдэд гэрэл гэгээ, баяр хөөр, баясгалан, хүндэтгэл байв. Хааны тушаал болон зарлиг хүрсэн аймаг, хот бүрд, газар бүхэнд иудейчүүдэд баяр хөөр, баясгалан, найр, ёслолын өдөр болов. Иудейчүүдээс айх айдас дээр нь нөмөрсөн тул нутгийн ард олны олонх нь иудейчүүд болов.