Естер 8:1-8

Естер 8:1-8 АБ2013

Тэр өдөр иудейчүүдийн дайсан Хаманы гэрийг хаан Ахашверош хатан Естерт өгсөн бөгөөд өөрийнх нь хувьд Мордехаи хэн байсныг Естер илчилсэнд Мордехаи хааны өмнө ирэв. Хаманаас авсан тамгат бөгжөө хаан сугалан авч Мордехаид өгөв. Естер, Мордехаиг Хаманы гэрийнхний захирагчаар томилов. Тэгээд Естер хаантай үргэлжлүүлэн ярьж, хөлд нь унаж, агаг хүн Хаманы хорон муу төлөвлөгөөг болон иудейчүүдийн эсрэг түүний санаачилсан хуйвалдааныг болиулахыг түүнээс уйлан гуйв. Хаан алтан очирт таягаа Естер уруу сунгасанд Естер босон хааны өмнө зогсоод ийн хэлэв. —Хэрэв хаан үүнийг таалбал, хэрэв би хааны нүдний өмнө тааллыг нь олсон бөгөөд энэ хэрэг хаанд зөв санагдан би түүний нүдэнд тааламжит аваас агаг хүн, Хаммедатагийн хүү Хаманаас хааны бүх аймгууд дахь иудейчүүдийг устгахаар санаачилсан захидлуудыг нь хүчингүй болгох зарлиг бичигдэг. Миний ард түмэн дээр айсуй зовлонг би хэрхэн харж тэвчих билээ? Мөн төрөл садангийнхаа сүйрлийг би хэрхэн харж тэвчих билээ? гэв. Тэгэхэд Естер хатан болон иудей хүн Мордехаид Ахашверош хаан ийн хэлэв. —Үзэгтүн! Би Хаманы гэрийг Естерт өгсөн бөгөөд Хаман иудейчүүдийн эсрэг гар сунгасан учир түүнийг тэд дүүжлүүрт дүүжилсэн. Одоо та нар хааны нэр дээр иудейчүүдэд хандан хүссэнээ бичиж, хааны тамгат бөгжөөр лацад! Учир нь хааны нэр дээр бичигдсэн, хааны тамгат бөгжөөр лацадсан зарлиг нь хүчингүй болдоггүй.

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна