Естер 8:1-6
Естер 8:1-6 АБ2013
Тэр өдөр иудейчүүдийн дайсан Хаманы гэрийг хаан Ахашверош хатан Естерт өгсөн бөгөөд өөрийнх нь хувьд Мордехаи хэн байсныг Естер илчилсэнд Мордехаи хааны өмнө ирэв. Хаманаас авсан тамгат бөгжөө хаан сугалан авч Мордехаид өгөв. Естер, Мордехаиг Хаманы гэрийнхний захирагчаар томилов. Тэгээд Естер хаантай үргэлжлүүлэн ярьж, хөлд нь унаж, агаг хүн Хаманы хорон муу төлөвлөгөөг болон иудейчүүдийн эсрэг түүний санаачилсан хуйвалдааныг болиулахыг түүнээс уйлан гуйв. Хаан алтан очирт таягаа Естер уруу сунгасанд Естер босон хааны өмнө зогсоод ийн хэлэв. —Хэрэв хаан үүнийг таалбал, хэрэв би хааны нүдний өмнө тааллыг нь олсон бөгөөд энэ хэрэг хаанд зөв санагдан би түүний нүдэнд тааламжит аваас агаг хүн, Хаммедатагийн хүү Хаманаас хааны бүх аймгууд дахь иудейчүүдийг устгахаар санаачилсан захидлуудыг нь хүчингүй болгох зарлиг бичигдэг. Миний ард түмэн дээр айсуй зовлонг би хэрхэн харж тэвчих билээ? Мөн төрөл садангийнхаа сүйрлийг би хэрхэн харж тэвчих билээ? гэв.