Естер 6

6
Мордехаиг хаан хүндэтгэв
1Тэр шөнийн туршид хааны нойр хулжиж, тэрээр өдрийн хэрэг явдлын тойм номыг авчрахыг тушаасанд тэдгээрийг хааны өмнө уншив. 2Хаан Ахашверошийн аминд хүрэхийг санаархсан, босгоны сахиул хоёр тайган Бигтан, Тереш нарын талаар Мордехаи хэрхэн мэдээлсэн тухай тэнд бичигдсэн байсныг олов.#Ест 2:21–22 3Тэгээд хаан
—Ингэснийх нь төлөө Мордехаид ямар нэр алдар болон хүндэтгэл олгосон бэ? гэхэд өөрт нь үйлчилж байсан хааны зарц нар
—Түүнд юу ч хийгээгүй байгаа гэж хаанд хариулав.
4Хаан
—Ордонд хэн байна вэ? гэв. Тэгэхэд Хаман, Мордехаид бэлдсэн дүүжлүүртээ түүнийг дүүжлүүлэх тухай хаантай ярихаар хааны өргөөний гадаад ордонд дөнгөж орж ирээд байлаа. 5Хааны зарц нар түүнд
—Үзэгтүн! Хаман ордон дотор зогсож байна гэхэд хаан
—Түүнийг оруул! гэв. 6Тэгээд Хаманыг орж ирэхэд хаан түүнд
—Хаан хүндэтгэлээ үзүүлэхийг таалж буй хүнд юу хийх ёстой вэ? гэхэд Хаман зүрх сэтгэлдээ “Хаан хэнийг надаас илүү хүндлэхийг хүсэх билээ?” гэж өгүүлээд 7хаанд хариулахдаа
—Хаан хүндэтгэлээ үзүүлэхийг таалж буй хүнд 8хааны өмсдөг дээл, хааны унадаг морийг авчруулж, толгойд нь хааны титмийг#6:7–8 Хүндэтгэлийн титэм. тавиулж, 9дээл болон морийг хааны хамгийн тэргүүн ноёдын нэгэнд өгч, хаан хүндэтгэлээ үзүүлэхийг таалсан хүнийг хувцаслуулаад, түүнийг морь унуулан хотын талбайгаар хөтлөн явж, “Хаан хүндэтгэлээ үзүүлэхийг таалж буй хүнд ингэж үйлдэнэ” гэж өмнө нь тунхаглаг! гэв. 10Тэгэхэд хаан, Хаманд
—Бушуул, өөрийнхөө хэлснээр дээл болон морийг авч, хааны дааман хаалганы дэргэд сууж буй иудей хүн Мордехаид тийн үйлд! Өөрийн хэлсэн бүхнээс юу ч бүү орхигдуул! гэв. 11Ингээд Хаман дээл болон морийг авч, Мордехаиг хувцаслаад, түүнийг морь унуулан хотын талбайгаар хөтлөн
—Хаан хүндэтгэлээ үзүүлэхийг таалж буй хүнд ингэж үйлдэгдэнэ гэж өмнө нь тунхаглав. 12Тэгээд Мордехаи хааны дааман хаалга уруу буцлаа. Харин Хаман толгойгоо бүтээн гашуудсаар гэр уруугаа яарав. 13Хаман өөрт тохиолдсон бүгдийг эхнэр Зерештээ болон бүх анд нөхөртөө ярив. Тэгэхэд түүний мэргэн зөвлөгчид болон эхнэр Зереш нь
—Чиний доройтол өмнө нь эхэлсэн тэр Мордехаи хэрэв иудейчүүдийн үр удам бол чи түүнийг дийлж чадахгүй, харин ч гарцаагүй түүний өмнө унах болно гэв.
Хаманы унал ба Мордехаин амжилт
14Тэднийг түүнтэй ярьж байх үед, хааны тайганууд хүрэлцэн ирж, Хаманыг Естерийн бэлдсэн найранд яаран авч одов.

Одоогоор Сонгогдсон:

Естер 6: АБ2013

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү