Естер 5:1-8

Естер 5:1-8 АБ2013

Гурав дахь өдөр нь Естер хатныхаа хувцсыг өмсөн, хааны өргөөний дотоод ордонд хааны танхимын өмнө зогсоход, өргөөний үүд өөд харсан хааны танхимд хаан сэнтийдээ залран байв. Естер хатныг ордон дотор зогсож байгааг хаан харсан бөгөөд Естер хааны нүдний өмнө тааллыг олжээ. Хаан гартаа барьсан алтан очирт таягаа Естер уруу сунгахад Естер ойртон очиж, очирт таягийн үзүүрт хүрэв. Тэгээд хаан түүнд —Хатан Естер юу болов? Чи юу хүсээ вэ? Хаант улсын тал ч байсан чамд өгөгдөнө гэв. Тэгэхэд Естер —Хэрэв хаан үүнийг таалбал, өөрт нь бэлтгэсэн найранд маань хаан Хаман нар энэ өдөр ирэг гэв. Хаан —Естерийн хэлсний дагуу үйлдэхийн тулд Хаманыг түргэлүүл гэжээ. Тэгээд хаан болон Хаман, Естерийн бэлдсэн найранд ирэв. Тэд дарс ууж байх үед хаан Естерт —Чиний гуйлт юу вэ? Түүнийг чинь өгөх болно. Чи юу хүсээ вэ? Хаант улсын тал ч байсан гүйцэлдүүлэх болно гэж хэлэв. Естер хариуд нь —Миний гуйлт ба хүсэлт бол, хэрэв би хааны нүдний өмнө тааллыг олсон бөгөөд хэрэв хаан миний гуйсныг өгч, миний хүссэнийг хийхийг таалбал, хаан Хаман нар миний тэдэнд бэлдэх найранд ирэг! Маргааш би хааны айлдсаныг хийнэ гэв.

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна