Естер 4:9-14

Естер 4:9-14 АБ2013

Хатах буцаж ирээд Мордехаин үгийг Естерт дамжуулжээ. Тэгэхэд Естер, Мордехаид ийн хариу хэлэхийг Хатахад тушаан илгээв. — Дуудагдаагүй байж хааны дотоод ордонд орох эрэгтэй, эмэгтэй ямар ч хүн үхэх ёстой гэсэн ганц хууль байдаг бөгөөд хаан алтан очирт таягаа түүн уруу сунгавал л тэр хүн амьд үлддэг гэдгийг хааны бүх зарц, хааны аймгуудын ард түмэн мэднэ. Тэгтэл би энэ гуч хоногийн турш хаан дээр дуудагдаагүй байна. Тэд Естерийн үгийг Мордехаид дамжуулахад тэр тэдэнд Естерт ийн хариул гэв. —Хааны өргөөнд байгаа чи бүх иудей хүнээс ганцаараа мултарч чадна гэж бүү сана. Хэрэв чи энэ үед чимээгүй байвал иудейчүүдэд өөр газраас тусламж, аврал ирж, харин чи болон чиний эцгийн гэр сөнөнө. Хааны эрх дархад хүрсэн чинь энэ цагийн төлөө ч юм бил үү, хэн мэдэх вэ?