Естер 4:5-8

Естер 4:5-8 АБ2013

Тэгээд Естер өөрт нь үйлчлүүлэхээр хааны томилсон тайгануудаас Хатахыг дуудан ирүүлээд, түүнийг Мордехаи дээр очоод, юу болоод байгаа ба яагаад ийм юм болсныг мэдэж авахыг тушаав. Хатах, Мордехаи уруу, хааны дааман хаалганы өмнөх хотын талбай уруу очив. Мордехаи өөрт тохиолдсон бүхнийг мөн Хаман иудейчүүдийг устгасны төлөө хааны сан хөмрөгт төлөхөөр амласан мөнгөний нарийн тоог ч түүнд хэлэв. Мөн тэднийг устгах тухай Сусад гаргасан зарлигийн эх бичгийн хуулбарыг Естерт үзүүлэн мэдүүлэхийн тулд Мордехаи түүнд өгч, Естерийг хаан дээр ороод түүнээс ард түмнийхээ төлөө өршөөл гуйхыг тушаав.