Естер 4:5-11

Естер 4:5-11 АБ2013

Тэгээд Естер өөрт нь үйлчлүүлэхээр хааны томилсон тайгануудаас Хатахыг дуудан ирүүлээд, түүнийг Мордехаи дээр очоод, юу болоод байгаа ба яагаад ийм юм болсныг мэдэж авахыг тушаав. Хатах, Мордехаи уруу, хааны дааман хаалганы өмнөх хотын талбай уруу очив. Мордехаи өөрт тохиолдсон бүхнийг мөн Хаман иудейчүүдийг устгасны төлөө хааны сан хөмрөгт төлөхөөр амласан мөнгөний нарийн тоог ч түүнд хэлэв. Мөн тэднийг устгах тухай Сусад гаргасан зарлигийн эх бичгийн хуулбарыг Естерт үзүүлэн мэдүүлэхийн тулд Мордехаи түүнд өгч, Естерийг хаан дээр ороод түүнээс ард түмнийхээ төлөө өршөөл гуйхыг тушаав. Хатах буцаж ирээд Мордехаин үгийг Естерт дамжуулжээ. Тэгэхэд Естер, Мордехаид ийн хариу хэлэхийг Хатахад тушаан илгээв. — Дуудагдаагүй байж хааны дотоод ордонд орох эрэгтэй, эмэгтэй ямар ч хүн үхэх ёстой гэсэн ганц хууль байдаг бөгөөд хаан алтан очирт таягаа түүн уруу сунгавал л тэр хүн амьд үлддэг гэдгийг хааны бүх зарц, хааны аймгуудын ард түмэн мэднэ. Тэгтэл би энэ гуч хоногийн турш хаан дээр дуудагдаагүй байна.

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна