Естер 3:8-12

Естер 3:8-12 АБ2013

Тэгээд Хаман, Ахашверош хаанд ийн хэлэв. —Таны хаанчлалын бүх аймгийн ард түмэн дунд тарж холилдсон нэгэн ард түмэн байна. Тэдний хууль бусад ард түмний хуулиас өөр бөгөөд тэд хааны хууль цаазыг сахин үйлддэггүй юм. Тиймээс хааны хувьд тэднийг тэвчих нь ашиггүй юм. Хэрэв хаан үүнийг таалбал, тэднийг устгахыг зарлигдан бичигтүн. Тэгээд хааны сан хөмрөгт оруулахын тулд хааны ажлыг хэрэгжүүлэгчдийн гарт би арван мянган талант мөнгийг тушаана гэв. Тэгэхэд хаан гараасаа тамгат бөгжөө авч, иудейчүүдийн өстөн дайсан агаг хүн, Хаммедатагийн хүү Хаманд өгөв. Хаан, Хаманд —Мөнгө чинийх, тэр хүмүүс ч мөн адил. Тааллаар тэдэнд үйлдэгтүн гэв. Тэгээд нэгдүгээр сарын арван гуравны өдөр хааны гүүш нар дуудагдан Хаманы тушаасан бүхнийг хааны захирагчид, аймаг бүрийн засаг ноёд болон ард түмэн бүрийн ноёдод, аймаг бүрийн бичиг үсгээр, ард түмэн бүрийн хэлээр нь хаан Ахашверошийн нэрээр бичин илгээж, хааны тамгат бөгжөөр лацаджээ.