Естер 3:12-15

Естер 3:12-15 АБ2013

Тэгээд нэгдүгээр сарын арван гуравны өдөр хааны гүүш нар дуудагдан Хаманы тушаасан бүхнийг хааны захирагчид, аймаг бүрийн засаг ноёд болон ард түмэн бүрийн ноёдод, аймаг бүрийн бичиг үсгээр, ард түмэн бүрийн хэлээр нь хаан Ахашверошийн нэрээр бичин илгээж, хааны тамгат бөгжөөр лацаджээ. Адар сар буюу арван хоёрдугаар сарын арван гуравны өдөр хөгшин залуу, хүүхэд эмэгтэйчүүд буюу бүх иудей хүнийг нэг өдрийн дотор устгаж, алж, хүйс тэмтэрч мөн тэдний эд хөрөнгийг олзлон авсугай гэсэн захидлуудыг хааны бүх аймагт зарлагуудын гараар илгээв. Зарлигийн хуулбарыг аймаг бүрд хууль болгон өгч, тэр өдөрт бэлтгэхийг бүх ард түмэнд тунхаглав. Хааны зарлигаар зарлагууд яаран гарч явцгаав. Сусагийн цайзнаа ч зарлиг гарч, хаан, Хаман нар дарс уухаар сууцгаахад Суса хот үймэв.

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна