Естер 2:16-18

Естер 2:16-18 АБ2013

Ингээд Ахашверошийн хаант засгийн долдугаар оны Тебет буюу аравдугаар сард Естерийг хааны ордонд, Ахашверош хаан дээр авчрав. Хаан, Естерийг бүх эхнэрүүдээсээ илүү хайрлаж, Естер түүний нүдэнд таалал хийгээд энэрлийг бүх онгон охидоос илүү олсон тул тэрээр хатны титмийг Естерийн толгойд өмсгөж, түүнийг Ваштийн оронд хатан болгов. Тэгээд хаан их найр буюу Естерийн найрыг бүх ноён болон албат нартаа зориулан хийсэн бөгөөд мөн аймгууддаа баярын өдрийг зарлан хааны заншлаар бэлэг сэлт өгөв.