Естер 2:12-16

Естер 2:12-16 АБ2013

Эмэгтэйчүүдэд зориулагдсан арван хоёр сарын гоо сайхны үйлчлэл буюу миррийн тосны зургаан сар, тэгээд үнэртэн болон эмэгтэйчүүдийн оо энгэсгийн зургаан сарыг гүйцээсэн залуу эмэгтэй бүрийн, хаан Ахашверош уруу очих ээлж нь болоход залуу эмэгтэй хаан уруу ийн ордог байв. Эмэгтэйчүүдийн өргөөнөөс хааны өргөө уруу түүний авч явахыг хүссэн бүхэн нь түүнд өгөгддөг байлаа. Орой нь тэр очоод, өглөө нь эмэгтэйчүүдийн хоёр дахь өргөөнд буцаж, татвар эмсийг хариуцаж байсан хааны тайган Шаашгазын мэдэл, гар дор очно. Тэгээд хаан тэр эмэгтэйг хүсэн таалж, нэрийг нь дуудахаас нааш тэр дахин хаанд бараалхдаггүй ажээ. Өөрийг нь охиноо болгож авсан Мордехаин авга ах Абихаилын охин Естерийн хаан уруу очих ээлж ирэхэд, эмэгтэйчүүдийг хариуцаж байсан хааны тайган Хегаин зөвлөн хэлснээс өөр зүйлийг тэр гуйсангүй. Ингэж Естер өөрийг нь харсан бүхний нүдэнд тааллыг олов. Ингээд Ахашверошийн хаант засгийн долдугаар оны Тебет буюу аравдугаар сард Естерийг хааны ордонд, Ахашверош хаан дээр авчрав.