Естер 2:1-4

Естер 2:1-4 АБ2013

Эдгээрийн дараа хаан Ахашверошийн уур хилэн намдахад, тэрээр Ваштийг, түүний юу хийснийг мөн түүний эсрэг юу зарлигласнаа санав. Тэгэхэд хаанд үйлчилж байсан бараа бологчид нь —Хаанд царай зүс үзэсгэлэнтэй, онгон залуу охидыг эрж олог. Хаан хаанчлалынхаа бүх аймагт хянагч нарыг томилж, тэд царай зүс үзэсгэлэнтэй, онгон залуу охин бүрийг Суса цайз дахь эмэгтэйчүүдийн өргөө уруу, эмэгтэйчүүдийг хариуцдаг хааны тайган Хегаин мэдэл ба гар дор цуглуулж авчраг. Тэгээд тэдэнд оо энгэсгийг өгсүгэй! Тийнхүү хааны нүднээ тааллыг олсон залуу эмэгтэйг Ваштийн оронд хатан болгог гэж хэлэв. Энэ үг хааны нүднээ таатай байсан бөгөөд тэр түүнчлэн үйлдэв.