Естер 1:15-20

Естер 1:15-20 АБ2013

Тайгануудаар биечлэн дамжуулсан хаан Ахашверошийн айлдлагын дагуу үйлдээгүй хатан Ваштийг хуулийн дагуу бид хэрхэх ёстой вэ? гэсэнд, хаан хийгээд шадар түшмэдийн өмнө Мемукан ийн өгүүлэв. —Хатан Вашти зөвхөн хааны өмнө ч биш мөн хаан Ахашверошийн бүх аймаг дахь засаг ноёд болон хамаг олны өмнө бурууг үйлдэв. Учир нь хатны үйлдэл бусад эмэгтэйчүүдэд хүрэх аваас энэ нь тэднийг “Хаан Ахашверош хатан Ваштийг өөрийн өмнө авчрахыг тушаан айлдахад тэр ирээгүй” гээд нөхрүүддээ хүндэтгэлгүй хандахад хүргэх болно. Энэ өдөр хатны үйлдлийг сонссон Перс болон Медийн сурвалжит эмэгтэйчүүд мөн хааны хамаг ноёдтой ийн ярих бөгөөд жигшил зэвүүцэл, уур хилэн ихсэх болно. Хэрэв хаан үүнийг таалбал, хаан Ахашверошийн өмнө Вашти цаашид ирэх ёсгүй гэсэн хааны зарлигийг гарган үүнийг хүчингүй болгохгүйн тулд Перс болон Медийн хуульд бичигдэг! Мөн хатан байр суурийг нь түүнээс илүү зохистой өөр бүсгүйд хаан өгөг! Тэгээд хааны гаргах цааз жаягийг түүний агуу хаант улс даяар сонсгоход эмэгтэйчүүд бүгд нөхрүүдээ их ч бай, дорд ч бай хүндлэх болно гэв.