Ефес 6:18-24
Ефес 6:18-24 АБ2013
Сүнс дотор цаг үргэлж аливаа залбирал ба гуйлтаараа залбир. Үүний тулд хамаг ариун хүмүүсийн төлөө бүхий л цөхрөлтгүй оролдлого, гуйлтаараа сэргэг бай. Мөн сайнмэдээний нууцыг зоригтойгоор мэдүүлэхээр ам минь ангайхад үг өгөгдөхийн төлөө залбир. Үүний төлөө би гинж дор элчин сайд болсон. Ярих ёстой шигээ намайг зоригтой тунхаглахын минь төлөө мөн залбир. Эзэн дор итгэмжит, үйлчлэгч хайрт дүү Тухик, та нарт миний тухай бүгдийг мэдэгдсэнээр миний байдлын тухай болон юу хийж байгааг минь мэдэж авах болно. Тэр бидний байдлыг мэдүүлэн зүрхийг чинь тайвшруулаг гэсэн зорилгоор би түүнийг та нарт илгээлээ. Эцэг Бурхан ба Эзэн Есүс Христээс амар амгалан хийгээд хайр нь итгэлийн хамт ахан дүүс та нарт байх болтугай. Бидний Эзэн Есүс Христийг хувиршгүй хайраар хайрлагч бүгдэд нигүүлсэл нь орших болтугай.