Ефес 5:25-30

Ефес 5:25-30 АБ2013

Нөхрүүд ээ, Христ чуулганыг хайрлаад түүний төлөө Өөрийгөө өгсний адил эхнэрүүдээ хайрла. Тэр чуулганыг үгээр дамжуулан усанд угааж цэвэрлэн, ариусгаад түүнийг ямар ч толбо, үрчлээсгүй эсвэл алив ийм юмгүй, харин ариун, гэм зэмгүй байлган Өөрийнхөө өмнө алдарт чуулган болгох гэсэн билээ. Тиймээс нөхрүүд ч эхнэрүүдээ өөрийн бие адил хайрлах ёстой. Эхнэрээ хайрлагч нь өөрийгөө хайрладаг. Учир нь хэн ч хэзээ ч өөрийн махбодыг үзэн яддаггүй, харин ч тэжээж, халамжилдаг. Христ мөн чуулганд ийнхүү ханддаг. Учир нь бид Түүний биеийн эрхтнүүд юм.