Ефес 5:22-28

Ефес 5:22-28 АБ2013

Эхнэрүүд ээ, Эзэнд адил нөхрүүддээ захирагд. Учир нь Христ чуулганы тэргүүн байдгийн адил нөхөр нь эхнэрийнхээ тэргүүн юм. Христ Өөрөө тэр биеийн Аврагч мөн. Чуулган Христэд захирагддагийн адил түүнчлэн эхнэрүүд нөхрүүддээ бүх талаар захирагд. Нөхрүүд ээ, Христ чуулганыг хайрлаад түүний төлөө Өөрийгөө өгсний адил эхнэрүүдээ хайрла. Тэр чуулганыг үгээр дамжуулан усанд угааж цэвэрлэн, ариусгаад түүнийг ямар ч толбо, үрчлээсгүй эсвэл алив ийм юмгүй, харин ариун, гэм зэмгүй байлган Өөрийнхөө өмнө алдарт чуулган болгох гэсэн билээ. Тиймээс нөхрүүд ч эхнэрүүдээ өөрийн бие адил хайрлах ёстой. Эхнэрээ хайрлагч нь өөрийгөө хайрладаг.