Ефес 5:15-21

Ефес 5:15-21 АБ2013

Тиймээс та нар мэргэн бусчууд шиг биш, мэргэн хүмүүсийн ёсоор, хэрхэн алхаж буйгаа хянаж бай. Өдөр хоног цөвүүн тул цагийг үнэл. Тиймээс бүү мунхаг бай. Харин Эзэний хүсэл юу болохыг ухаар. Дарсанд бүү согтуур. Эс бөгөөс хэт самуурал буй. Харин Сүнсээр дүүр. Ингэхдээ дуулал, магтуу ба сүнслэг дуунуудаар өөр хоорондоо ярилцаж, Эзэнд хандаж зүрхэндээ дуулж, ая дуу зохиож, Бурхан ба Эцэгт бүхний төлөө бидний Эзэн Есүс Христийн нэрээр үргэлж талархал өргө. Христээс эмээн нэг нь нөгөөдөө захирагд.