Ефес 2:17-22

Ефес 2:17-22 АБ2013

Тэр ирж, алс хол байсан та нарт амар тайвныг болон ойр байгсдад ч амар тайвныг тунхагласан юм. Тиймээс аль аль нь нэг Сүнсэнд Христээр дамжин Эцэг өөд очих замтай болжээ. Тийм бол та нар цаашид гаднынхан болон ирмэл хүн бус, харин ариун хүмүүсийн адил нутгийн иргэд бөгөөд Бурханы гэр бүлийнх юм. Та нар элч нар болон эш үзүүлэгчдийн суурин дээр босгогдож байгаа бөгөөд Христ Есүс Өөрөө булангийн чулуу нь ажээ. Түүний дотор бүх барилга холбогдон Эзэн доторх ариун сүм болохоор өсөж байна. Та нар ч гэсэн Сүнс дотор Бурханы орших газар болохоор Христ дотор хамтдаа байгуулагдаж байна.