Ефес 2:14-18

Ефес 2:14-18 АБ2013

Тэр бидний амар тайван мөн. Тэрээр махбодоороо хоёр хэсгийг нэг болгож, бидний дундах дайсагнал болох хуваагдлын ханыг нураасан юм. Мөн зарлиг доторх тушаалуудын хуулийг хүчингүй болгож, хоёр байсныг Өөрийн дотор нэг шинэ хүн болгон амар тайвныг тогтоогоод, аль алийг нь нэг бие дотор загалмайгаар Бурхантай эвлэрүүлснээр дайсагналыг хөнөөв. Тэр ирж, алс хол байсан та нарт амар тайвныг болон ойр байгсдад ч амар тайвныг тунхагласан юм. Тиймээс аль аль нь нэг Сүнсэнд Христээр дамжин Эцэг өөд очих замтай болжээ.

Ефес 2:14-18 -тай холбоотой үнэгүй уншлагын тѳлѳвлѳгѳѳнүүд болон чимээгүй цагийн сэдэв