Ефес 2:11-19

Ефес 2:11-19 АБ2013

Иймд санагтун. Та нар урьд махбодоороо харийнх байхдаа, махбоддоо гараар “Хозлуулсан” гэж нэрлэгдэгсдээр “Хозлуулаагүйчүүд” гэж нэрлэгдэж байв. Тэр үед та нарт Христ үгүй бас Израилийн иргэншилд гаднынх, амлалтын гэрээнүүдэд харийнх, ертөнцөд ямар ч найдваргүй мөн Бурхангүй байлаа. Харин нэгэнтээ алс хол байсан та нар эдүгээ Христ Есүс дотор Христийн цусаар ойр болов. Тэр бидний амар тайван мөн. Тэрээр махбодоороо хоёр хэсгийг нэг болгож, бидний дундах дайсагнал болох хуваагдлын ханыг нураасан юм. Мөн зарлиг доторх тушаалуудын хуулийг хүчингүй болгож, хоёр байсныг Өөрийн дотор нэг шинэ хүн болгон амар тайвныг тогтоогоод, аль алийг нь нэг бие дотор загалмайгаар Бурхантай эвлэрүүлснээр дайсагналыг хөнөөв. Тэр ирж, алс хол байсан та нарт амар тайвныг болон ойр байгсдад ч амар тайвныг тунхагласан юм. Тиймээс аль аль нь нэг Сүнсэнд Христээр дамжин Эцэг өөд очих замтай болжээ. Тийм бол та нар цаашид гаднынхан болон ирмэл хүн бус, харин ариун хүмүүсийн адил нутгийн иргэд бөгөөд Бурханы гэр бүлийнх юм.

Ефес 2:11-19 -тай холбоотой үнэгүй уншлагын тѳлѳвлѳгѳѳнүүд болон чимээгүй цагийн сэдэв