Ефес 1:18-21

Ефес 1:18-21 АБ2013

зүрхний чинь мэлмийг гийгүүлээсэй! Ингэснээр та нар Түүний дуудлагын найдварыг мөн ариун хүмүүс дэх Түүний өвийн алдрын баялгийг бас итгэдэг бидэнд хандсан Түүний хүч чадлын яндашгүй аугааг мэдэх болтугай. Энэ нь Түүний хүч чадлынх нь хүчний үйлдэл билээ. Тэрээр Христ дотор энэ л хүчээр нөлөөлж, Түүнийг үхэгсдээс амилуулаад тэнгэрлэг оршихуйд баруун гартаа залж, бүх засаглал, эрх мэдэл, хүч, ноёрхол түүнчлэн энэ үед төдийгүй ирэх үед нэрлэгдэх аливаа нэрээс ч дээгүүр болгожээ.