Ефес 1
1
Мэндчилгээ
1Бурханы хүслээр Христ Есүсийн#Үйл 18:19–21, 19:1 элч болсон Паулаас [Ефест байгаа] ариун хүмүүст болон Христ Есүс дэх итгэмжитнүүдэд. 2Бидний Эцэг Бурхан, Эзэн Есүс Христээс нигүүлсэл ба амар амгалан нь та нарт байх болтугай.
Христ дэх сүнслэг ерөөлүүд
3Бидний Эзэн Есүс Христийн Эцэг Бурхан магтагдах болтугай. Тэрээр Христ дор тэнгэрлэг оршихуй дахь алив сүнслэг ерөөлөөр биднийг ерөөсөн, 4Түүний өмнө биднийг хайр дор ариун бөгөөд гэм зэмгүй байхын төлөө Бурхан ертөнцийн сууриас урьд биднийг Христ дотор сонгосон юм. 5Тэрээр#1:5 Бурхан хүслийнхээ сайн тааллын дагуу, биднийг Есүс Христээр дамжсан үрчлэлд урьдаас тогтоожээ. 6Энэ нь хайрлагдсан Нэгэнийхээ дор бидэнд ивээж өгсөн Түүний нигүүлслийн алдрыг магтуулахын тулд болой. 7Түүний нигүүлслийн баялгаар бидэнд Түүний дотор цусных нь золилт, гэм нүглийн маань төлөөх уучлал бий.#Кол 1:14 8Тэр бидэнд бүх мэргэн ухаан ба бодрол ухаарлаар тэрхүү нигүүлсэлээ бялхаажээ. 9Тэр Түүний дотор зорилго тавьж, сайн тааллынхаа дагуу хүслийнхээ нууцыг бидэнд мэдүүлэв. 10Энэ нь цагийн дүүрлийг гүйцэлдүүлэхийн тулд тэнгэр дэх юмс ба газар дээрх бүх юмсыг Христ дотор нэгтгэх зорилго байжээ. 11Бас бүх юмсыг хүсэл хийгээд шийдвэрээрээ үйлддэг Түүний зорилгын дагуу урьдаас тогтоогдсоноор бид Христэд#1:11 эсвэл Түүнд өвлөгч болсон. 12Ингэснээр Христэд анх түрүүнд найдсан бид Түүний алдрын магтаалын төлөө байх юм. 13Түүн дор та нар ч бас үнэний үгийг буюу авралынхаа сайнмэдээг сонссон бөгөөд Түүнд итгэсэн мөн амласан Ариун Сүнсээр тамгалагдсан. 14Тэр нь Бурханы эзэмшлийн золилт хүртэл бидний өвийн батлан даагч болж Түүний алдрыг магтуулахын тулд юм.
Паулын залбирал
15Би ч Эзэн Есүст итгэх та нарын итгэл болон бүх ариун хүний төлөө гэсэн хайрын чинь тухай сонссон тул 16залбиралдаа та нарыг дурсахдаа та нарын төлөө талархдагаа зогсоохгүй. 17Бидний Эзэн Есүс Христийн Бурхан, алдрын Эцэг нь та нарт мэргэн ухаан хийгээд илчлэлийн сүнсийг өгч, Өөрийгөө бүрэн мэдүүлж 18зүрхний чинь мэлмийг гийгүүлээсэй! Ингэснээр та нар Түүний дуудлагын найдварыг мөн ариун хүмүүс дэх Түүний өвийн алдрын баялгийг 19бас итгэдэг бидэнд хандсан Түүний хүч чадлын яндашгүй аугааг мэдэх болтугай. Энэ нь Түүний хүч чадлынх нь хүчний үйлдэл билээ. 20Тэрээр Христ дотор энэ л хүчээр нөлөөлж, Түүнийг үхэгсдээс амилуулаад тэнгэрлэг оршихуйд баруун гартаа залж,#Дуу 8:6, 110:1; Кол 1:18 21бүх засаглал, эрх мэдэл, хүч, ноёрхол түүнчлэн энэ үед төдийгүй ирэх үед нэрлэгдэх аливаа нэрээс ч дээгүүр болгожээ. 22Бурхан бүх юмсыг Түүний хөл дор захируулж, Түүнийг чуулганд бүх юмсын дээрх Тэргүүн болгож өгөв. 23Чуулган нь Түүний бие тухайлбал бүхний дотор бүгдийг Дүүргэгчийн дүүрэл болой.
Одоогоор Сонгогдсон:
Ефес 1: АБ2013
Тодруулга
Хуваалцах
Хувилах
Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.