Номлогчийн үгс 5:18-20

Номлогчийн үгс 5:18-20 АБ2013

Харин миний харсан сайн зүйл гэвэл идэх, уух хийгээд Бурханаас өөрт нь өгөгдсөн амьдралынхаа бүхий л өдрийн турш наран доор зүтгэсэн бүх зүтгэлээрээ өөрийгөө баясгах явдал байлаа. Учир нь энэ түүний хувь хишиг аж. Бурханаас эд баялаг, хөрөнгө зоорь авсан хүн бүрд Тэр тэдгээрийг эдэлж, хэрэглэх эрх олгож мөн өөрийн зүтгэлд баярлаж, хувь хүртэхийг зөвшөөрдөг. Энэ нь Бурханы бэлэг мөн. Бурхан зүрхийг нь баяр баясгалантай байлгадаг тул тийм нэгэн амьдралынхаа хоногуудад үргэлж санаашраад байдаггүй.