Номлогчийн үгс 4:4-8
Номлогчийн үгс 4:4-8 АБ2013
Аливаа үйлс дэх бүх зүтгэл ба чадвар нь хөршдөө атаархах сэдэлтэй ажээ. Энэ нь мөн л хоосон бөгөөд салхи хөөцөлдсөн хэрэг аж. Тэнэг хүн гараа хумхиж, өөрийгөө барна. Чардайн зүтгэж хоёр атгаа дүүргэн, салхи хөөцөлдсөнөөс Ганц атга дүүрэн, амар жимэр байсан нь дээр. Би наран доор дахин нэг хоосныг үзэв. Хөвгүүн ч үгүй, ах дүү ч үгүй, хэн ч үгүй, орь ганцаар нэгэн байв. Түүний зүтгэлд эцэс төгсгөл гэж үгүй. Нүд нь хэзээ ч баялагт ханасангүй. “Би хэний төлөө зүтгэж, санаа сэтгэлээ золиослон байна вэ?” гэж тэр асууж байсангүй. Энэ нь мөн л хоосон бөгөөд эмгэнэлтэй зүтгэл аж.