Номлогчийн үгс 2

2
Хувийн цэнгэл, эд баялаг ч хоосон
1Би зүрхэндээ “Яв одоо. Би чамайг баяр цэнгэлээр сорьж үзье! Өөрийгөө баясгаж, баярлуул” гэж хэлэв. Үзтэл энэ нь бас л хоосон байлаа. 2Инээгчийг би “галзуу”, баяр цэнгэлийн тухайд “Юунд хэрэгтэй юм бэ?” гэж хэлэв. 3Би бас мэргэн ухаанаар удирдуулахын зэрэгцээ бие махбодоо дарсаар хэрхэн цэнгүүлж, хэрхэн мунхаглалыг барьж авах вэ гээд тэнгэрийн доорх амьдралынхаа цөөхөн хоногт хүмүүний хөвгүүд юуг хийх нь сайн бэ гэдгийг мэдэх хүртэлээ ухаанаа чилээж ирлээ. 4Би агуу үйлс хийж байлаа. Өөртөө байшингууд барьж бас усан үзмийн цэцэрлэг байгуулав.#1Ха 10:23–27; 2Шс 9:22–27 5Би өөртөө цэцэрлэг бас цэцэрлэгт хүрээлэн байгуулж, тэндээ төрөл бүрийн жимсний модод суулгалаа. 6Урган төлжиж байгаа ойгоо услахаар өөртөө усан сан байгууллаа. 7Би эрэгтэй, эмэгтэй боолууд худалдаж авсаны сацуу унаган боолууд ч бас надад бий. Надаас өмнө Иерусалимд байсан бүгдээс илүү их мал сүргийг би эзэмшиж байв.#1Ха 4:23 8Би бас хаад болон нутгуудаас өөртөө алт, мөнгө хийгээд эрдэнэсийг хураан цуглуулсан. Би өөртөө эрэгтэй, эмэгтэй дуучидтай ба хүний хөвгүүдийн зугаа болох олон эмс надад байв.#1Ха 10:10,14–22
9Ингэж надаас өмнө Иерусалимд байгсдаас би хол давж, үлэмж баян болсон төдийгүй мэргэн ухаан ч бас надад байна.#1Шс 29:25 10Нүд минь хүсэмжилж буй бүгдээс би эс татгалзав. Ямар ч баяр цэнгэлээс би зүрхээ татаж байсангүй. Учир нь зүрх минь миний бүх зүтгэлд баяссан юм. Энэ л миний бүх зүтгэлийн шан харамж ажээ. 11Тэгээд би өөрийн гараар хийсэн бүх үйлсээ бас өөрийн зүтгэсэн зүтгэлээ эргэцүүлэн бодлоо. Гэтэл энэ бүхэн хоосон бөгөөд салхи хөөцөлдсөн хэрэг байв. Наран доор ашиг алга.
Бурханыг хүсэмжлэгч хүнд мэргэн ухаан, баяр хөөр ирдэг
12Иймээс би мэргэн ухаан ба тэнэг мулгууг тунгааж үзэхээр эргэв. Хааны дараа гарч ирэгч хүн урьд хийгдсэн зүйлээс өөр юуг хийх юм бэ? 13Мэргэн ухаан тэнэг мулгуугаас давуутай нь гэрэл харанхуйгаас илүүтэйн адил болохыг би үзэв.
14Мэргэний мэлмий толгойдоо байхад харин тэнэг нь харанхуйд явж байдаг. Гэвч тэднийг хоёуланг нь нэг хувь тавилан нөмрөхийг би мэдэв. 15“Тэнэгт ногдох тэр л хувь тавилан над дээр мөн ирэх тул ухаантай байхын хэрэг надад юу билээ?” гэж би зүрхэндээ хэлэв. Ингээд би зүрхэндээ “Энэ мөн л хоосон аж” гэв. 16Учир нь ухаантан хэн боловч тэнэгийн нэгэн адил үүрд мартагдах аж. Ирэх өдрүүдэд ч бүх зүйл мартагдана. Мэргэд тэнэгүүдийн адил үхэцгээнэ шүү дээ! Нөр хөдөлмөр ч хоосон. 17Наран доор хийгдэж байгаа бүхэн надад жигшүүртэй болсон учраас би амьдралыг үзэн ядлаа. Өөрөөр хэлбэл, бүх зүйл утгагүй бөгөөд салхи хөөцөлдсөн хэрэг аж.
18Наран доор зүтгэсэн бүх зүтгэлээ би үзэн ядав. Учир нь би тэр бүгдийг миний дараа ирэх хүнд үлдээх учиртай ажээ. 19Тэр ухаантай эсвэл тэнэг хүн байхыг хэн мэдэх билээ? Наран доор ухаанаа ашиглан, зүтгэсэн бүх зүтгэлийг минь тэр нэгэн эзэмших болно. Энэ мөн л хоосон. 20Тиймээс наран доор зүтгэсэн бүх зүтгэлээсээ болоод би сэтгэл хоёрдон эргэв. 21Хэн нэгэн нь ухаан зарж, мэдлэг, чадвартай зүтгээд дараа нь зүтгээгүй хүнд өөрийн хувийг өгдөг. Энэ нь мөн л хоосон бөгөөд асар муу хэрэг мөн. 22Наран доор зүрхээрээ хичээж зүтгэсэн бүхий л зүтгэлээсээ хүн ер нь юуг нь авах юм бэ? 23Учир нь хүний бүх л өдөр зовлон шаналалтай, зүтгэл нь утгагүй, шөнө ч сэтгэл оюун нь эс амрах аж. Энэ нь мөн л хоосон ажээ.#Иов 5:7, 14:1
24Идэж, ууж, зүтгэлийнхээ сайныг олж харахаас илүү зүйл хүмүүнд үгүй. Миний харснаар энэ нь мөн л Бурханы мутраас ирэх ажээ.#Ном 3:13, 5:18, 9:7; Иса 56:12; Лк 12:19; 1Ко 15:32 25Учир нь Түүнгүйгээр хэн идэж, хэн баяртай байж чадах вэ? 26Мэлмийд нь таалагдагч хүнд Тэр мэргэн ухаан, мэдлэг, баяр цэнгэлийг өгдөг ажээ. Чингэхдээ Өөрт нь таалагдагч нэгэнд өгөхийн тулд бөөгнүүлэх, цуглуулах албыг харин нүгэлтнүүдээр гүйцэлдүүлдэг байна. Энэ нь мөн л хоосон бөгөөд салхи хөөцөлдсөн хэрэг аж.#Иов 32:8; Сур 2:6

Одоогоор Сонгогдсон:

Номлогчийн үгс 2: АБ2013

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна