Номлогчийн үгс 12:1-5

Номлогчийн үгс 12:1-5 АБ2013

Хүнд өдрүүд ирж “Надад аятай юм алга” гэж хэлэх тийм жилүүд ирэхээс өмнө залуу насныхаа өдрүүдэд, Бүтээгчээ санагтун. Нар, гэрэл, сар, одод харанхуйлан борооны дараа үүлс эргэн хургахаас өмнө санагтун. Юун гэвээс, тэр өдөр гэр хамгаалагчид нь салгалан, хүчит эрс нь бөгтийж, нунтаглуурууд нь цөөрөөд няцлахаа больж, цонхоор харагсад нь харанхуйд автана. Ийнхүү гудамжны хаалга хаагдан тээрмийн дуу намдаж, шувуудын жиргээнээр сэрэх авч, охидын дуу нам жим болох үед өгсүүр газраас зүрхшээж, замаар явах ч аймшигтай санагдаж, бүйлсийн цэцэг шиг бууралтаад, цатгалан голио шиг хөшилдсөөр янгирцгана шиг хагдарна. Ийнхүү хүн мөнхийн гэртээ одоход гашуудагсад гудамжаар алхах болно.

Номлогчийн үгс 12:1-5 -тай холбоотой үнэгүй уншлагын тѳлѳвлѳгѳѳнүүд болон чимээгүй цагийн сэдэв