Дэд хууль 32:34-43

Дэд хууль 32:34-43 АБ2013

“Тэр нь Надад хадгалагдаж, Миний агуулахад лацдуулсан байгаа бус уу? Өшөө авалт нь Минийх. Хөл алдах тэр цагт нь Би хариугаа авна. Тэдний гамшгийн өдөр ойртож байна. Тэдэнд нүүрлэн тулгарах зүйлс тэдэн уруу яарч байна” гэнэ. ЭЗЭН Өөрийн ард түмнийг шүүнэ. Тэр тэднийг хүч чадалгүй болсныг, хүлээстэй ба чөлөөт хүн нэг ч үлдээгүйг харахдаа Өөрийн зарц нарыг өрөвдөнө. ЭЗЭН айлдсан нь “Тэдний бурхад хаа байна вэ? Тэдний хоргодсон хад хаа байна вэ? Тахилынх нь өөхийг хэн идэж, Ундаан өргөлүүдийнх нь дарснаас хэн уусан бэ? Тэд босож, та нарт туслаг, Тэд нуугдах газар чинь болог! Намайг, Намайг Тэр гэдгийг одоо мэдэж ав! Надаас өөр ямар ч бурхан байхгүй! Үхүүлж, амьдруулагч нь Би билээ. Шархдуулж, эдгээгч нь Би билээ. Миний мутраас аварч чадах хэн ч байхгүй! Үнэхээр Би тэнгэр өөд мутраа өргөн Би мөнхөд амьд! хэмээдэг. Би гялалзсан сэлмээ хурцлан хууль цаазаа гартаа барин дайснуудаасаа өшөө хонзонгоо авч, Намайг үзэн ядагсдад хариу барина. Би сумаа цусанд согтоож, сэлмэндээ мах үмхүүлнэ. Тэр нь алагдагсад ба олзлогдогсдын цус, дайсны удирдагчид байх болно.” Үндэстнүүд ээ! Та нар Түүний ард түмэнтэй баярлацгаа! Учир нь Тэр зарц нарынхаа цусан өшөөг авч, Дайснуудаасаа өс хонзонгоо авч, Өөрийн газар нутаг болон ард түмэндээ эвлэрүүллийг хийнэ гэв.

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна