Дэд хууль 28:65-67
Дэд хууль 28:65-67 АБ2013
Чи тэдгээр үндэстний дотор амар амгаланг олж чадахгүй, хөлөө амраах газар ч олж чадахгүй. Харин тэнд ЭЗЭН зүрхийг чинь чичрүүлж, зовхийг чинь буулгаж, сэтгэлийг чинь самууруулна. Амь амьдрал чинь дээсэн дөрөөн дээр тогтож, өдөр шөнөгүй айж эмээн амьдралдаа ямар ч итгэлгүй байх болно. Зүрх чинь айдас цочрол, нүд чинь үзсэн харснаасаа болоод чи өглөө нь “Орой байсан ч болоосой” гэж хэлэн, орой нь “Өглөө байсан ч болоосой” гэх болно.