Дэд хууль 26

26
Ургацын дээж ба аравны нэг
1ЭЗЭН Бурханыхаа чамд өв болгон өгч буй газар нутагт орж, түүнийг эзэгнэн тэнд амьдран суухдаа, 2ЭЗЭН Бурханаас чинь чамд өгч буй тэр газрын хөрснөөс ургуулж авсан газрын бүх ургацынхаа дээжээс авч, сагсанд хийгээд, чиний Бурхан ЭЗЭН нэрээ байлгахаар сонгож авсан тэр газарт аваачиж,#Гэт 23:19 3тэр өдрүүдэд байх тахилч уруу хүрч очоод “«ЭЗЭНээс бидэнд өгөхөөр бидний эцэг өвгөдөд тангарагласан тэр газар хүрч ирлээ» гэж өнөөдөр би таны Бурхан ЭЗЭНд тунхаглая” гэж хэл. 4Тэгэхэд тахилч чиний гараас сагсыг чинь аваад, ЭЗЭН Бурханы чинь тахилын ширээний өмнө тавина. 5Чи бас ЭЗЭН Бурханыхаа өмнө “Миний өвөг эцэг тэнүүлч арам хүн байсан. Тэр цөөн хэдэн хүн дагуулаад, Египетэд очиж, тэнд суурьшаад, агуу, хүчирхэг, өнөр өтгөн үндэстэн болсон билээ. 6Харин египетчүүд бидэнд муугаар хандаж, биднийг харгислан зовоож, хүнд ажилд зүтгүүлсэн. 7Тэгээд бид эцэг өвгөдийнхөө Бурхан ЭЗЭНд хандан хашхирсанд ЭЗЭН бидний дууг сонсон бидний зовлон зүдүүр, зүтгэл болон дарлагдлыг үзээд, 8ЭЗЭН хүчирхэг гар, сунгасан мутраараа, аугаа их сүр хүч, тэмдэг, гайхамшгаараа биднийг Египетээс гарган авсан билээ. 9Тэр биднийг энд авчраад, энэ газар нутаг, сүү зөгийн бал бялхсан энэ нутгийг бидэнд өгсөн. 10Харагтун, ЭЗЭН Таны надад өгсөн газрын ургацын дээжийг би одоо авчирлаа” гэж хэлээд, өргөлөө ЭЗЭН Бурханыхаа өмнө тавьж, ЭЗЭН Бурханыхаа өмнө мөргө. 11ЭЗЭН Бурхан чинь чамд болон чиний гэр бүлийнхэнд өгсөн бүх сайн сайхны төлөө чи болон левичүүд мөн чиний дунд байгаа ирмэл хүмүүс баярлах ёстой.
12Гурав дахь жил буюу аравны нэгийг өргөх жилд бүх ургацынхаа аравны нэгийг өгч дуусаад, түүнийгээ левичүүд, ирмэл хүмүүс, өнчин, бэлэвсэнд өгөөд хот дотроо цадтал нь идүүл.#Дх 14:28–29 13Чи ЭЗЭН Бурханыхаа өмнө “Би ариун хувийг гэрээсээ авч гараад, надад Таны тушаасан бүх тушаалын дагуу левичүүд, ирмэл хүмүүс, өнчин, бэлэвсэнд түгээсэн. Би Таны тушаалыг зөрчөөгүй бас мартаагүй. 14Би үүнээс гашуудлын үед идээгүй, бузартсан үедээ ч хүрээгүй, үхэгсдийн төлөө#26:14 эсвэл үхэгсдэд өргөөгүй. Би ЭЗЭН Бурханыхаа дуу хоолойг сонсон дагаж, надад Таны тушаасан бүгдийг ёсоор биелүүлсэн. 15Таны ариун оршихуй болох тэнгэрээс Та доош харж, Өөрийн ард түмэн Израилийг ерөөгөөч. Мөн бидний эцэг өвгөдөд тангарагласан ёсоороо бидэнд өгсөн тэр газар буюу сүү зөгийн бал бялхсан газрыг ерөөгөөч!” гээрэй.
Уриалгын товчоон
16ЭЗЭН Бурхан чинь энэ зарлиг, шийдвэрүүдийг дагаж мөрдүүлэхээр өнөөдөр чамд тушааж байгаа тул чи эдгээрийг бүх зүрх, бүх сэтгэлээрээ сахин хийгтүн. 17Өнөөдөр чи ЭЗЭНийг өөрийн Бурханаа гээд, мөн Түүний замаар явж, Түүний зарлиг, тушаал, шийдвэрүүдийг сахиж, дуу хоолойг нь сонсохоо тунхаглалаа. 18ЭЗЭН ч бас чамд амласан ёсоороо өнөөдөр чамайг Өөрийнхөө эрхэм нандин ард түмэн хэмээн зарлаж, Өөрийнхөө бүх тушаалыг сахиулна гэдгийг тунхагласан.#Гэт 19:5; Дх 4:20, 7:6, 14:2; Тит 2:14; 1Пт 2:9 19Мөн Тэрээр бүтээсэн бүх улс үндэстнийхээ дээгүүр хамгийн өндөрт магтаал, алдар, өргөмжлөлд чамайг тавих#26:19 эсвэл дээгүүр агуу болгож чи магтаал алдрыг Түүний нэрд авчирна бөгөөд Түүний амласан ёсоор чи ЭЗЭН Бурханы ариун ард түмэн болох болно гэв.

Одоогоор Сонгогдсон:

Дэд хууль 26: АБ2013

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү

Дэд хууль 26-д зориулсан видео