Дэд хууль 24:17-22

Дэд хууль 24:17-22 АБ2013

Чи ирмэл хүн юмуу өнчин хүмүүс дээр шударга шүүлтийг бүү гажуудуул. Бэлэвсэн эмэгтэйн хувцсыг барьцаанд бүү ав. Чи Египетэд боол байснаа, ЭЗЭН Бурхан чинь чамайг тэндээс гаргаж авсныг санаж яв. Тиймээс үүнийг хийхийг би чамд тушааж байна. Чи талбайдаа тариагаа хадаж байхдаа талбайд нэг юүжийг мартсан бол түүнийгээ авахаар бүү буц. Түүнийгээ ирмэл хүмүүс, өнчин, бэлэвсэнд үлдээ. Тэгвэл ЭЗЭН Бурхан чинь чиний гараараа хийсэн бүхнийг ерөөнө. Чи чидун жимсний модоо түншсэний дараа түүний мөчрийг дахин бүү ажигла. Үлдсэн жимсийг ирмэл хүмүүс, өнчид, бэлэвсэнд үлдээ. Чи усан үзмийн цэцэрлэгээс усан үзмээ хураагаад, үлдсэнийг нь дахин бүү түү. Тэр нь ирмэл хүмүүс, өнчин, бэлэвсэнд үлдэнэ. Чи Египет нутагт боол байснаа сана. Тиймээс үүнийг хийхийг би чамд тушааж байна.

Video for Дэд хууль 24:17-22