Дэд хууль 22:20-24

Дэд хууль 22:20-24 АБ2013

Харин тэр бүсгүйг охин онгон байгаагүй гэсэн түүний мэдүүлгэ нь үнэн байвал, бүсгүйг эцгийнх нь гэрийн үүдэн дээр аваачиж, хотынхон нь түүн уруу чулуу шидэж ал. Учир нь тэр бүсгүй эцгийнхээ гэрт садарлан самуурч, Израильд шившигт хэрэг хийсэн. Чи дундаасаа ёрын мууг ийнхүү зайлуул. Хэрвээ эр хүн гэрлэсэн эмэгтэйтэй унтаж байгаад баригдвал эмэгтэйтэй унтсан эр болон мөнөөх эмэгтэй хоёулаа үхвэл зохино. Та нар ёрын мууг Израилиас ийнхүү зайлуулах ёстой. Хэрэв хүнтэй сүй тавьсан онгон бүсгүйтэй өөр эрэгтэй хүн хотын дотор учраад хавьтвал та нар тэр хоёрыг хотын хаалганы гадна гаргаж, тэдэн уруу чулуу шидэж ал. Учир нь тэр бүсгүй хотын дотор байсан ч хашхираагүй. Тэр эр хөршийнхөө эхнэрийг хүчирхийлсэн. Чи дундаасаа ёрын мууг ингэж зайлуул.

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна