Дэд хууль 20

20
Дайны журам
1Чи дайсантайгаа тулалдахаар гараад, морьд, тэрэгт цэрэг, өөрийнхөөс чинь илүү олон хүнийг харвал тэднээс бүү ай. Учир нь чамайг Египет нутгаас авчирсан ЭЗЭН Бурхан чинь чамтай хамт байна. 2Та нарыг тулалдааны газар ойртох үед тахилч хүрч очоод, ард түмэнд хандан ярьж 3тэдэнд “Израиль аа, сонс! Өнөөдөр та нар дайсантайгаа тулалдахаар хүрч ирээд байна. Бүү зүрх алд, та нар тэднээс бүү ай, бүү чичир, бүү цочирд! 4Учир нь та нарын төлөө дайсантай чинь байлдахаар, та нарыг аврахаар та нартай хамт явагч нь Бурхан ЭЗЭН чинь юм” гэж хэлнэ. 5Түшмэд ард олонд “Шинэ байшин бариад, ёслолоо хийгээгүй хүн хэн байна вэ? Тэр хүн гэртээ буц. Тэрээр дайнд амиа алдаж, өөр хүн байшингийнх нь ёслолыг хийх вий. 6Усан үзмийн цэцэрлэг тариад, түүнээсээ амсаагүй хүн хэн байна вэ? Тэр хүн гэртээ буц. Тэрээр дайнд амиа алдаж, өөр хүн түүнээс нь идэх вий. 7Бүсгүй хүнтэй сүй тавьсан боловч түүнийгээ авч амжаагүй хүн хэн байна вэ? Тэр хүн гэртээ буц. Тэр дайнд амиа алдаж, өөр хүн түүнийг нь авах вий” гээд, 8үргэлжлүүлэн түшмэд ард олонтой ярьж тэдэнд “Аймхай, зүрхгүй хүн хэн байна вэ? Тэр хүн гэртээ буц. Тэрээр өөрийнхөө зүрх шиг, ах дүү нараа зүрх алдуулах вий” гэж хэлнэ. 9Түшмэд ард олонд ярьж дуусахад, ард олныг тэргүүлэх цэргийн дарга нарыг тэд томилох болно.
10Чи аль нэг хотыг дайран эзлэхээр ойртон очих үедээ, тэр хотынхонд амар тайвныг зарлан тунхагла. 11Хэрэв тэр хот амар тайвны хариу өгч, чамд хаалгаа нээж өгвөл тэр хотын оршин суугч бүгд чамд албадан ажилчин ба зарц болно. 12Хэрэв тэр хотынхон чамд амар тайвны хариу эс илэрхийлж, чамайг эсэргүүцэн байлдвал чи тэр хотыг бүслэгтүн. 13ЭЗЭН Бурхан чинь тэр хотыг чиний гарт тушаах үед чи тэр хотын бүх эрчүүдийг илдний ирээр цавч. 14Харин эмэгтэйчүүд, хүүхдүүд, мал сүрэг болон хотын олз бүхнийг өөртөө ав. Бурхан ЭЗЭНий чинь чамд өгсөн, дайснуудаасаа олзолсон эд юмсыг чи эдэлж хэрэглэ. 15Дэргэдэх эдгээр үндэстнүүдэд хамаарахгүй өөрөөс чинь хол байгаа хотуудад чи үүнийг үйлдэгтүн. 16Харин ЭЗЭН Бурханаас чинь чамд өв болгон өгч буй эдгээр ард түмний хотуудаас амь амьсгалтай юуг ч бүү үлдээ. 17ЭЗЭН Бурхан чинь тушаасан ёсоор чи хит, амори, канаан, периз, хиви, иебусчуудыг хүйс тэмтэр. 18Эс тэгвэл тэд бурхдадаа үйлдсэн жигшүүрт бүхнээ та нарт зааж, та нараар ЭЗЭН Бурханд чинь нүгэл үйлдүүлэх болно.
19Та нар аль нэг хотыг эзлэхээр дайтан, удаан хугацаагаар бүслэх үед, сүхээ далайж тэндхийн моддыг бүү устга. Та нар тэр моддоос идэх учраас тэдгээрийг бүү цавчин унага. Талбайн модод чинь хүн юм уу? Та нар яахин түүнийг бүсэлнэ вэ? 20Харин идэж болох жимстэй мод биш болохыг нь мэдэж байгаа моддыг устга. Тэгээд цавчин бэхлэлт хийж, та нартай байлдаж байгаа тэр хотынхныг ялагдах хүртэл нь хэрэглэ.

Одоогоор Сонгогдсон:

Дэд хууль 20: АБ2013

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү

Videos for Дэд хууль 20