Дэд хууль 2:2-7

Дэд хууль 2:2-7 АБ2013

ЭЗЭН надад айлдахдаа, “Та нар энэ уулыг их удаан тойрлоо. Одоо умар зүг эргэ! Ард түмэнд тушаан «Та нар Сеирт сууж байгаа өөрсдийн ах дүүс болох Есавын хөвгүүдийн нутгийн хил хязгаарыг дайран өнгөрнө. Тэд та нараас айх болно. Та нар тун болгоомжтой бай! Тэднийг бүү өдөө! Би та нарт тэдний газар нутгаас нэг гишгэм ч өгөхгүй. Учир нь Би Сеир уулыг Есавд эзэмшил болгон өгсөн билээ. Та нар идэх юмтай байхын тулд тэднээс мөнгөөр хоол хүнс худалдан ав бас уух юмтай байхын тулд тэднээс усаа мөнгөөр авах ёстой. Бурхан ЭЗЭН чинь гарын чинь үйлс бүхэнд чамайг ивээж байсан. Энэ их цөлөөр туулахыг чинь мэдээд, өнгөрсөн дөчин жилийн турш ЭЗЭН Бурхан чинь чамтай хамт байснаар чи юугаар ч дутаагүй» гэж хэл” гэсэн.

Video for Дэд хууль 2:2-7