Дэд хууль 18:15-22

Дэд хууль 18:15-22 АБ2013

Миний адил эш үзүүлэгчийг ах дүү нарын чинь дундаас ЭЗЭН Бурхан чинь та нарын төлөө гаргаж ирнэ. Та нар түүнийг сонсогтун. Хореб ууланд хуран чуулсан тэр өдөр ЭЗЭН Бурханаасаа та нар “ЭЗЭН Бурханы минь дуу хоолойг надад дахин бүү сонсгооч. Энэ их галыг надад дахин бүү харуулаач. Би үхэх нь ээ!” гэж хэлсэн бүхний чинь дагуу ингэсэн билээ. ЭЗЭН надад “Тэдний хэлсэн үг зөв байна. Би ах дүү нарынх нь дундаас чам шиг нэгэн эш үзүүлэгчийг гаргаж, Өөрийнхөө үгийг түүний аманд өгнө. Миний түүнд тушаах бүхнийг тэр тэдэнд хэлнэ. Миний нэрээр ярих эш үзүүлэгчийн хэлэх үгийг сонсоогүй хэн бүхэн Миний шийтгэлийг хүлээх болно. Харин Миний хэлэгтүн гэж тушаагаагүй үгийг Миний нэрээр дураараа ярих эсвэл өөр бурхдын нэрээр ярих эш үзүүлэгч байвал тэр эш үзүүлэгч үхэх болно” гэсэн. Та нар зүрхэндээ “ЭЗЭНий айлдаагүй үг гэдгийг бид яаж мэдэх билээ?” гэж бодох аваас хэрэв эш үзүүлэгч ЭЗЭНий нэрээр ярьж, тэр зүйл нь болох ч үгүй, биелэх ч үгүй байвал тэр нь ЭЗЭНий айлдаагүй үг юм. Тэр эш үзүүлэгч үүнийг дураараа хэлсэн байх тул чи түүнээс бүү ай.

Дэд хууль 18:15-22 -тай холбоотой үнэгүй уншлагын тѳлѳвлѳгѳѳнүүд болон чимээгүй цагийн сэдэв

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна