Дэд хууль 17:8-11

Дэд хууль 17:8-11 АБ2013

Хэрэв хотын чинь доторх маргаан зөрчлөөс болж бие биенийхээ цусыг урсгасан, бие биентэйгээ маргалдсан эсвэл бие биенээ зодсон зэрэг шийдвэрлэхэд хэцүү хэрэг гарвал чи босож, ЭЗЭН Бурханыхаа сонгож авах газар уруу явж, Леви овгийн тахилч юмуу, тэр үед байх шүүгч дээр очиж, асууж лавла. Хэргийг хэрхэн шийдвэрлэхийг тэд чамд мэдүүлнэ. ЭЗЭНий сонгон авах газраас чамд мэдүүлсэн тушаал үг ёсоор чи гүйцэтгэ. Чи тэдний заасан бүхнийг ёсоор гүйцэтгэхийг анхаар. Чамд зааж өгөх хуулийн үг, чамд хэлж өгөх шүүлт ёсоор нь чи гүйцэтгэ. Чамд хэлсэн үгээс нь баруун тийш ч, зүүн тийш ч бүү хазай.