Дэд хууль 11:18-21
Дэд хууль 11:18-21 АБ2013
Тиймээс та нар миний энэ үгсийг зүрх, сэтгэлдээ тогтоож, түүнийг тэмдэг болгон бугуйндаа уяж, хоёр нүднийхээ хоорондох сахиус мэт байлга. Та нар түүнийг хөвгүүддээ зааж, гэртээ сууж байхдаа ч, замд явж байхдаа ч, хэвтэхдээ ч, босохдоо ч түүний тухай ярьж бай. Та нар үүнийг гэрийнхээ хатавчин дээр, хаалган дээр ч бич. Тэгвэл эцэг өвгөдөд чинь өгөхөөр ЭЗЭНий тангарагласан газар дээр та нарын болон хөвгүүдийн чинь өдөр хоног газрын дээрх тэнгэрийн хоногууд мэт маш олон болно.