Дэд хууль 1:19-25

Дэд хууль 1:19-25 АБ2013

ЭЗЭН Бурханыхаа бидэнд тушаасан ёсоор бид Хоребоос хөдөлж, та нарын харсан аймшигт өргөн цөлийг бүхэлд нь гатлан аморичуудын уулархаг нутаг хүрэх замаар Кадеш-барнеад ирсэн билээ. Тэгэхэд би та нарт “Бидний Бурхан ЭЗЭНий бидэнд өгөх гэж байгаа, аморичуудын уулархаг нутагт та нар хүрч ирлээ. Харагтун, Өмнө чинь байгаа нутгийг ЭЗЭН Бурхан чинь өгсөн. Эцэг өвгөдийн чинь Бурхан ЭЗЭН чамд айлдсан ёсоор яв, түүнийг эзэмш! Бүү ай! Бүү зүрхшээ!” гэсэн билээ. Тэгэхэд та бүхэн над уруу дөхөж ирээд, “Бидний өмнөөс тэр газрыг тандаж мэдээд, ямар замаар очих, ямар хот уруу орох тухай хэл мэдээг бидэнд авчрах хүмүүсийг бид өмнөө илгээе” гэж хэлцгээсэн. Тэр үг надад таалагдаж, би овог тусбүрээс нэг нэг хүн, бүгд арван хоёр хүнийг чинь авсан. Тэд тэндээсээ уулархаг нутагт хүрч, улмаар Ешколын хөндийд очиж, түүнийг тандаад, тэр нутгийн жимснээс гартаа авч, бидэнд авчрав. Тэд “ЭЗЭН Бурханы маань бидэнд өгөх гэж байгаа тэр нутаг сайхан газар байна” гэсэн мэдээг бидэнд хүргэж авчирсан.

Video for Дэд хууль 1:19-25