Дэд хууль 1:1-12

Дэд хууль 1:1-12 АБ2013

Бүх Израилийг цөлд, Иорданы наад талд, Суфын эсрэг тал дахь Арабад буюу Паран, Тофел, Лабан, Хазерот, Дизахабын хооронд байхад тэдэнд хандаж Мосегийн хэлсэн үгс энэ болой. Хоребоос Сеир уулын замаар Кадеш-барнеа хүрэхэд арван нэг хоног явдаг. Дөч дэх жилийн арван нэгдүгээр сарын нэгний өдөр Мосе Израилийн хүүхдүүдийн талаар ЭЗЭНээс өөрт нь тушаасан бүхнийг тэдэнд хэлжээ. Энэ нь Мосе, Хешбонд сууж байсан аморичуудын хаан Сихоныг бут цохиж, Аштарот мөн Едреид сууж байсан Башаны хаан Огийг бут цохисны дараа болсон явдал юм. Мосе, Иорданы дорно этгээд дэх Моабын нутагт энэ хуулийг тайлбарлан эхэлж — Бидний Бурхан ЭЗЭН Хореб ууланд бидэнд айлдахдаа, “Та нар энэ ууланд их удаан суулаа. Аяны жолоогоо эргүүлэн хөдөлж, аморичуудын уулархаг нутаг болон түүний хөрш зэргэлдээх Араба, уулархаг нутаг, нам дор газар, Негев, далайн эргийн дагуух бүх ард түмэн уруу очиж, канаанчуудын нутаг, Ливан, улмаар их Евфрат мөрөн хүртэл явцгаа! Хараач, Би өмнө чинь тэр нутгийг тавилаа. ЭЗЭН та нарын өвөг дээдэс Абрахам, Исаак, Иаковт бас үр удамд нь өгөхөөр тангарагласан тэр нутагт орж, түүнийг эзэмшицгээ” гэв. Би тэр үед та нарт “Би та нарыг ганцаараа дааж чадахгүй. Бурхан ЭЗЭН чинь та нарыг өнөр өтгөн болгосон. Үзэгтүн, энэ өдөр та нар тэнгэрийн одод мэт олон болжээ. Эцэг өвгөдийн чинь Бурхан ЭЗЭН та нарыг одоо байгаагаас чинь мянга дахин өсгөж, та нарт амласан ёсоороо та нарыг ерөөх болтугай! Харин би ганцаараа та нарын тээр төвөг, та нарын хэрүүл маргааныг яаж үүрч даах юм бэ?

Дэд хууль 1:1-12 -тай холбоотой үнэгүй уншлагын тѳлѳвлѳгѳѳнүүд болон чимээгүй цагийн сэдэв

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна