Даниел 8:5-8

Даниел 8:5-8 АБ2013

Би үүнийг ажиглаж байтал нэгэн ухна баруун зүгээс, бүх дэлхийг тойрон хөл нь газар хүрэлгүй ирлээ. Ухнын нүдний хооронд нэг онцгой эвэр байв. Голын эрэг дээр зогсож байхад нь миний харсан хоёр эвэртэй хуц уруу тэрээр ойртож, хүчтэй уур хилэнгээр түүнийг дайрав. Тэрээр өнөөх хуцанд ойртож түүнд хорссон байхыг би харав. Тэрээр түүнийг мөргөж, хоёр эврийг нь хугалсанд хуц түүнийг эсэргүүцэх хүчгүй байв. Ухна хуцыг газар чулуудаж, дээр нь гишгэчсэнд хуцыг ухнын хүчнээс аврах хэн ч байхгүй байлаа. Тэгээд ухна асар том болов. Гэвч тэрээр хүчирхэг болмогц том эвэр нь хугаран унаж, оронд нь онцгой дөрвөн эвэр тэнгэрийн дөрвөн салхийг чиглэн ургав.