Даниел 8:1-4

Даниел 8:1-4 АБ2013

Белшазар хааны засаглалын гуравдугаар онд, анхны үзэгдлээс хойш Даниел надад дахин нэгэн үзэгдэл үзэгдэв. Би үзэгдлийг үзэж байхдаа Елам аймгийн Суса цайзад байлаа. Би өөрөө үзэгдэл дотор Улаи голын эрэгт байв. Би нүдээ дээшлүүлэн харахад, голын эрэг дээр хоёр эвэртэй хуц зогсож байв. Хоёр эвэр урт байсан боловч хожим ургасан эвэр нь нөгөөхөөсөө илүү урт бөлгөө. Намайг харахад тэр хуц баруун, хойд, өмнө зүгт мөргөж байсан бөгөөд түүнийг дийлэх өөр араатан нэг ч үгүй мөн түүний хүчнээс аврах хэн ч байхгүй, харин тэр хүссэнээ хийж, өөрийгөө өргөмжлөв.