Даниел 6:1-5
Даниел 6:1-5 АБ2013
Хаанчлал даяар зуун хорин аймгийн захирагчийг томилж, тэдэнд бүх хаанчлалыг хариуцуулах нь Дариусын таалалд нийцэв. Мөн Даниелийг оролцуулаад тэдний дээр гурван сайдыг томилжээ. Хаанд ямар нэг төвөг учруулахгүйн тулд аймгийн захирагчид сайд нарт тайлан гаргах ёстой байлаа. Тэгэхэд өнөөх Даниел ер бусын сүнстэй тул сайд, аймгийн захирагчдаас тодорч, улмаар хаан түүгээр бүхэл хаанчлалыг захируулахаар төлөвлөж байв. Иймээс сайд нар болон аймгийн захирагчид улсын албаны талаар Даниелыг буруутгах үндсийг эрсэн боловч ямар ч буруутгах үндэс, ямар ч завхрал олсонгүй. Учир нь тэр итгэмжтэй байсан бөгөөд түүнээс ямар ч хайш яйш юм буюу завхрал олдсонгүй. Тэгээд тэр хүмүүс —Энэ Даниелаас өөрийнх нь Бурханы хуулийн талаар л олохгүй бол түүний эсрэг ямар ч шалтаг бид олохгүй нь гэж хэлэлцэв.