Даниел 3:1-6

Даниел 3:1-6 АБ2013

Небухаднезар хаан алтан хөрөг бүтээсэн бөгөөд өндөр нь жаран тохой, өргөн нь зургаан тохой байжээ. Тэрээр түүнийг Вавилоны мужийн Дурагийн талд босгов. Тэгээд Небухаднезар хаан босгосон хөргийн нээлтийн ёслолд оролцуулахаар мужийн захирагч, харгалзагч ноён, засаг ноён, улсын шүүгч, жасын нярав, хуулийн зөвлөх, хуулийг сахиулагчид буюу бүх мужийн түшмэдийг цуглуулахаар илгээжээ. Ингээд мужийн захирагч, харгалзагч ноён, засаг ноён, улсын шүүгч, жасын нярав, хуулийн зөвлөх, хууль сахиулагчид буюу бүх мужийн түшмэд Небухаднезар хааны босгосон хөргийн нээлтийн ёслолд цуглаад, Небухаднезарын босгосон хөргийн өмнө зогсоцгоов. Тунхагч чангаар хашхиран —Ард түмэн, үндэстэн ба хэлтнүүд ээ, та нарт тушаал өгөгдсөн билээ. Та нар бүрээ, лимбэ, ятга, хуур, босоо ятга, баг бишгүүр хийгээд бүх төрлийн хөгжмийн дууг сонсмогц түрүүлгээ унан Небухаднезар хааны босгосон алтан хөрөгт мөргөгтүн. Харин унаж мөргөөгүй хэнийг ч болов дүрэлзсэн галтай зууханд тэр даруй хаях болно гэв.