Даниел 10:12-14

Даниел 10:12-14 АБ2013

Тэрээр надад —Бүү ай, Даниел аа. Ухаарал авч, Бурханыхаа өмнө өөрийгөө дорд болгохоор зүрх гаргасан анхны өдрөөс чиний үгсийг Бурхан сонссон учир би үгсийн чинь улмаас ирлээ. Гэвч Персийн хаант улсын жонон намайг хорин нэгэн өдөр эсэргүүцсэн. Харин тэргүүн жононгуудын нэг, Михаел надад туслахаар ирэв. Учир нь би тэнд Персийн хаадтай хамт үлдсэн байв. Хожмын өдрүүдэд ард түмэнд чинь юу тохиолдох тухай чамд ойлгуулахаар би одоо ирлээ. Учир нь энэ үзэгдэл ирээдүйн өдрүүдийнх юм гэв.