Колоссай 3:18-25

Колоссай 3:18-25 АБ2013

Эхнэрүүд ээ, Эзэнд нийцүүлж нөхөртөө захирагдагтун. Нөхрүүд ээ, эхнэрээ хайрлагтун. Тэдэнд бүү хатуурх. Хүүхдүүд ээ, бүх талаар эцэг эхдээ дуулгавартай байгтун. Энэ нь Эзэнд таалагдана. Эцгүүд ээ, хүүхдийнхээ сэтгэлийг мохоохгүйн тулд тэднийг бүү уурлуул. Боолууд аа, махан бодынхоо эзэнд бүх талаар дуулгавартай бай. Хүнд таалагдах гэж нүд хууралгүй, харин Эзэнээс эмээн, чин зүрхнээсээ үйлчил. Та нар юу ч хийсэн, хүмүүсийн төлөө бус, Эзэний төлөө чин зүрхнээсээ хийгтүн. Учир нь та нар Эзэнээс өв залгамжлалын шагналыг хүлээн авахаа мэддэг. Та нар Эзэн Христэд үйлчилж байгаа юм. Бурууг үйлдэгч нь хэн ч бай ялгаагүй, үйлдсэн буруугийнхаа уршгийг хүртэнэ.

Колоссай 3:18-25 -тай холбоотой үнэгүй уншлагын тѳлѳвлѳгѳѳнүүд болон чимээгүй цагийн сэдэв