Колоссай 2:9-15

Колоссай 2:9-15 АБ2013

Учир нь Түүн дотор Бурханы төгс дүүрэн нь бүхлээрээ биетээр оршдог. Бүх удирдлага ба эрх мэдлийн тэргүүн Түүн дотор та нар төгс болгогдсон. Христийн хозлолоор махбодын биеийг тайлж, Түүн дотор та нар бас гараар үйлдээгүй хозлолыг хийлгэсэн. Ингэхдээ та нар баптисм дотор Түүнтэй хамт оршуулагдсан. Түүнийг үхэгсдээс амилуулсан Бурханы хүчинд итгэснээр баптисм дотор та нар бас Түүнтэй хамт амилуулагдав. Та нар тэрслэл ба махбодын хозлолоосоо болж үхсэн байхад, Тэр бидний тэрслэл бүхнийг уучилж, та нарыг Түүнтэй хамт амьд болгосон бөгөөд бидний эсрэг зарлигуудаас бүрдсэн, бидэнд дайсагнаж байсан өрийн дансыг арилгав. Тэр үүнийг загалмайд хадаж, замаасаа зайлуулжээ. Захирагчид болоод эрх баригчдыг зэвсэггүй болгоод, Тэр тэднийг загалмай дээр ялж, тэднийг нийтэд үзүүлэн болгов.

Колоссай 2:9-15 -тай холбоотой үнэгүй уншлагын тѳлѳвлѳгѳѳнүүд болон чимээгүй цагийн сэдэв